
За би өчигдөр дуучин Дашдондог ахын студиэр нь орж үзлээ. Студи нь 13р хороололд бөхийн өргөөнөөс хойш жаахан яваад л байдаг юм байна лээ. Их гое тохижуулцан байна лээ. Өрөөний acoustic энэ тэр нь их л гайгүй санагдсан. Тэдний студи macintosh үйлдлийн систем дээр Protools 6.0 хэмээх программыг ашигладаг. Бас тэгээд дижитал миксер буюу дижител интерфейстэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл PC дээрээ маш өндөр хүчин чадалтай soundcard тавиж тэрнийгээ дижитал кабле-аар миксертэйгээ холбож автомат байдлаар ашигладаг. Тэгээд энэ digital interface дээрээ олон замаар зэрэг бичиж болдог давуу талтай байдаг аж. Би энэ удаа digital interface-д ашиглагддаг Digital Mixer-үүдийн зурагийг тавихаар шийдлээ.
"Digital Mixer Pictures" цааш унших »